Ардчилсан намын дарга С.Эрдэнэ МАН-аас хариуцлага нэхэхээ мэдэгдлээ. Тэрээр Ардчилсан намын хийсэн ажил нүдэнд ил байгаа бол Ардын намыг засгийн эрх барьж байх хугацаанд авсан нийт 3,6 тэрбум доллар элсэнд асгасан ус шиг алга болсон гэлээ.
Тиймээс "Бид 2012-2016 онд Чингис бондын 1.5 тэрбум доллараар юу хийснээ ард түмэндээ дэлгэрэнгүй тайлагнана.
Ардын нам ч гэсэн 2008-2012 онд авсан Евро бондын 500 сая доллар, Оюутолгой, Тавантолгойгоор дамжуулан авсан 600 сая доллар, 2016-2018 онуудад авсан 2.5 тэрбум, нийтдээ 3.6 тэрбум доллараар юу хийснээ ард түмэндээ тайлагна.
Ардчилсан намын хийсэн ажил бүх хүний нүдэн дээр ил байна. Ний нуугүй хэлэхэд МАН-ыг засгийн эрх барьж байх хугацаанд авсан тэр их өр зээл, олон тэрбум доллар элсэнд асгасан ус шиг л алга болчихлоо.
Тиймээс бид ард түмэнтэйгээ хамт Ардын намаас хариуцлага нэхнэ. Татвар төлөгчдийн мөнгийг хааш нь хийчихээд татвар нэмж иргэдээ санхүүгийн дарамтад оруулаад байгаагаа тайлбарлах хэрэгтэй" гэжээ.
Эх сурвалж: Eagle.mn