Дэлхийн хамгийн чимээгүй газар

Дэлхийн хамгийн чимээгүй газар


7 жил

   АНУ-ын Миннесота мужид байдаг энэ өрөөг дэлхийн хамгийн чимээгүй өрөөгөөр шалгаруулж Гиннест бүртгэсэн байна.!
Дуу чимээний хувьд гадна орчны чимээнээс 99,99% .тусгаарлагдсан. Хэрэв энэ өрөөнд хүн байвал дээд тал нь 45 минут суухад л хамаг тэвчээр барагдаж өөртэйгөө ярьж өөрийн эрхгүй гарах хүсэл төрдөг байна . Харин 45 минутаас удаан хугацаанд байвал Галлюцинации буюу хараа, сонсголын хий үзэгдэл эхлэнэ гэнэ..

Энэхүү чив чимээгүй өрөөнд нэг метр зузаантай шилэн хөвөн акустик тавцан ашиглаж, ханыг нь ган, 30 см зузаантай бетоноор хийжээ. Тус лабораторийг үндэслэгч бөгөөд ерөнхийлөгч Стивен Орфилдийн хэлснээр чимээгүй орчинд хүний сонсголын эрхтэн амархан дасч эхэлдэг гэнэ. Тэрбээр “Өрөө чимээгүй байх тусам та илүү их сонсдог болно. Жишээлбэл зүрх тань хэрхэн цохилж, уушги тань яаж хөдөлж, ходоод дуугарах зэргийг сонсож эхэлнэ. Дуу чимээгүй өрөөнд та өөрөө авиа гаргагч болдог” гэжээ.

Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү