Өнөөдөр паралимпийн наадам БНСУ-ын Пёнчан хотноо эхэлнэ. Гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болох уг наадамд манай улсаас өвлийн паралимпийн наадамд үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ганболд оролцох юм. Манай тамирчин пара цанын төрөлд гуравдугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус уралдах юм.