Паралимпийн наадам эхлэхэд нэг хоног үлдлээ. БНСУ-ын Пёнчан хотноо гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд болэо. Манай улсаас өвлийн паралимпийн наадамд үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ганболд оролцох бөгөөд багийн бүрэлдэхүүнд ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог, тос тосолгооны техникийн дасгалжуулагч Н.Сандагдорж, багийн эмч Ш.Болормаа нар яваа юм.
Манай тамирчин пара цанын төрөлд гуравдугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус уралдах юм.