Үхэлд хүргэсэн алтан цамц

Үхэлд хүргэсэн алтан цамц


7 жил

  Энэтхэгийн тэрбумтан бизнесмэн залуу Датта Фуге 2012 онд 22-карат буюу 996 сорьцтой алтаар 3,3 кг жинтэй 16 эрдэнэс шигтгэсэн цамцыг хийлгэсэн байна. Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогдох уг цамц хоёр долоо хоногт үйлдвэрлэгдсэн байна. Цамц хэдий алтаар хийгдсэн ч доторлогоотой учир биед ямар ч нөлөөгүй тааламжтай байдаг хэмээжээ.

Тэрээр хэдий алтан цамцтай болно гэсэн мөрөөдлөө биелүүлсэн боловч гадуур явж байхдаа 12 удаа халдлагад өртөж хамгаалагчтай явах болж. Гэвч харамсалтай нь өнгөрсөн оны долоо дугаар сард мөн л гадуур явж байхдаа халдлагад өртөн нас барсан байна. Түүнийг  гадуур явж байхад нь хүмүүс дайрч таяг, чулуугаар зодон хөнөөсөн бөгөөд тэр хамгаалагчгүй явж байжээ.

Тэрээр бизнесмэн, мөнгө зээлдэгч нэгэн байжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү