Өнгөрөгч оны есдүгээр сард таван сартай жирэмсэн эхнэрээ боомолж хөнөөсөн хэрэг гарчээ. Уг хэргийг үйлдэгч сэжигтэн Т нь олноо танигдсан нийтийн дууч М.Бямбажавын хүү гэв. Хохирогч бүсгүйн ээж Ганчимэг нь хэлэхдээ манай хүргэн надлуу утасдаж дуулгасан. Үүний дараа дахин ярихдаа ээжээ би хүзүүг нь хугалчихсан байна, уучлаарай би хэргээ үүрнэ хэмээсэн байв. Гэвч хэрэгийн учир одоо ч олдоогүй бололтой жирэмсэн эхнэрээ хөнөөсөн залуу хэргийн сэжигтэн гэх нэрийг зүүсэн хэвээр. Мөн эцэг эхгүй өнчин хоцорсон хоёр хүүхэд хөдөө хөөрхийлөлтэй үлдэж байв.
Харин сэжигтэн Т нь хэдий нийтийн дууч М.Бямбажавийн төрсөн хүүхэд мөн ч түүнтэй харилцаа холбоотой байдаггүй цусан төрлийн холбоотой хүмүүс аж.
Эх сурвалж: Эхсурвалж.мн