Аваргуудын лигийн шөвгийн 16-ийн хасагдах шатны тоглолтууд үргэлжилсээр. Шөвгийн наймд шалгарсан хамгийн эхний багаар Реал мадрид ПСЖ-г 5:2-ын харьцаатайгаар хожиж шалгарсан юм.
Харин хоёр дахь багаар мөн л өчигдөр хариу тоглолтоо хийсэн Ливерпүүл клуб шалгарсан юм. Хорин нэгэн хоногийн өмнө Италийн Ювентус болон Английн Тоттенхэм 2:2, Швейцарын Базель болон Английн Манчестер Сити 0:4 дууссан тоглолтын хариу тоглолт болж шөвгийн наймын дараагийн хоёр баг тодрох юм.