Элс, хайрга олборлох эрхтэй 54, хайгуулын 74 лиценз олгожээ


7 жил

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Туул голын сав газар, түүний ойр орчимд элс хайрга олборлохыг зогсоох тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцсэн юм.

Туул голын сав газар түүний ойр орчимд элс хайрга олборлож байсан 95 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Тэгвэл одоо элс, хайрга, шавар олборлох эрхтэй 54 лиценз, хайгуулын 74 лиценз байгаа аж. Холбогдох албаныхны тайланг сонссоны дараа гишүүд Туул голоос хайрга, дайрга олборлож байгаа бол хөдөө орон нутагт гол уснаас алт олборлож байна. Тиймээс голын ай сав дагасан олборлолтын асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэх ёстой гэдгийг хэлж байлаа.

Байнгын хороо 19 гишүүнтэй. Чуулган завсарласан өдрүүдэд гишүүд хөдөө орон нутаг болоод гадаадад томилолттой байгаа учир ирц бүрдэхгүй таван гишүүтэй хуралдсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү