Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах зорилтын хүрээнд эхний ээлжинд Монголбанк Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахим системээр дамжуулах” гэрээ байгуулжээ. Ингэснээр тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний вэб портал smartcar.mn - ийг ашиглалтанд оруулсан байна.
Smartcar.mn цахим систем Монголд анх удаа авто тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлжээ. Иргэд ухаалаг утасны аппликейшн, цахим хуудсаар дамжуулан эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн торгуулийг цахимаар төлөх боломж бүрдүүлж, иргэдийн цагийг хэмнэх, татвар хураалтыг хөнгөвчлөх давуу талтай.
Монголбанк цаашид төрийн бүхий л байгууллагаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг үргэлжлүүлж байна. Ингэснээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран төрийн үйлчилгээг авахаас гадна төрийн үйлчилгээг авахын тулд банкан дахь дараалалд зогсох, гүйлгээний шимтгэл төлөх зэргийг ч шийдвэрлэх юм байна.
0
0
0
0
0
0