ОХУ-аас манай улсад хөнгөлөлттэй зээл олгоно


7 жил

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан хоёрдугаар сарын 26-28-нд болж, Монгол Улсын Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогч А.В.Дворковичтай уулзжээ. Уулзалтаар хоёр улсын ЗГХК-ын хуралдаанаар хэлэлцэж тохирсон асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцсон байна.

Уг зээлийг манай Засгийн газар зээлийг эрчим хүч, төмөр замын салбарт авах сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.

Шадар сайд Ө.Энхтүвшингийн тодруулж хэлснээр, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар дорвитой арга хэмжээ авах хүрээнд тус хөнгөлөлттэй зээлийг III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, IV цахилгаан станцын 1-4 дүгээр турбиныг шинэчлэх, түүнчлэн тодорхой хэсгийг УБТЗ-ын үндсэн сүлжээг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү