Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө Кыргызстаны нийслэл Бишкект хотод болж байна. 53 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа орой 20:00 цагт алтан медалийн төлөө БНАСАУ-ын Пак Йон Митэй барилдахаар болжээ.
Тэрээр тэгшитгэлд Узбекистаны Севара Эшмуратоваг оноогоор цэвэр (10:0), 1/4 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Казахстаны хашир туршлагатай бөх Жюлдиз Эшимоваг 4:2-оор, хагас шигшээд Тайваний Хин Жу Чиуг цэвэр ялж аваргын төлөө барилдах эрхээ авсан юм.