МУ-ын ерөнхийлөгчид иргэншилээ солих хүсэлтээ илгээсэн тамирчдыг ерөнхийлөгч хэрхэх бол

МУ-ын ерөнхийлөгчид иргэншилээ солих хүсэлтээ илгээсэн тамирчдыг ерөнхийлөгч хэрхэх бол


7 жил

   Бид өмнө нь Монголын гурван жүдоч Арабын Нэгдсэн Эмират улсын нэрийн өмнөөс барилдах санал авсан тухай мэдээлж байсан. Тэгвэл Үндэсинй шигшээ багт багтдаг ОУХМ Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүлэн нар АНЭУ-ын өмнөөс барилдах шийдвэр гаргасан байна. Ингэснээр тэд Монгол улсын хуулийн дагуу давхар иргэншилтэй байж болохгүй учир  Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлтээ илгээгээд байгаа гэнэ.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Харьяатын тухай хуулийн 4.1-т заасны дагуу Монгол Улсын харьяат иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн та давхар иргэншилтэй байх боломжгүй. Тиймээс ч аливаа тамирчин өөр улсын нэр дор тэмцээн уралдаанд өрсөлдөхийн тулд Монгол Улсын иргэншлээс татгалзах ёстой.

Хэрвээ Ерөнхийлөгч энэ хүсэлтийг хүлээн авбал эдгээр тамирчид тус улсад тусгай хангамжтайгаар жилд 35 мянга буюу түүнээс дээш америк долларын цалин авна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү