Нийслэлийн бүх дүүрэгт өнөөдөр буюу 3-р сарын 1-нээс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд уушгины хатгалгаа үүсгэгч пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг хийж эхэллээ.
Бага насны хүүхдүүд уушгины хатгаа өвчнөөр өвчлөх, хүндрэх эрсдэл өндөр байдаг бөгөөд уг өвчний эсрэг вакциныг үе шаттайгаар улс орон даяар нэвтрүүлж байна. Өнөөдрөөс Нийслэлийн 9 дүүрэгт уг вакциныг хийж эхэлжээ.
Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй, Нийслэлийн агаарын бохирдол ихтэй гурван дүүрэгт нэвтрүүлж байсан юм. Дараа жилээс орон нутагт хийж эхэлнэ. 2016-2017 онд энэхүү вакциныг тариулсан хүүхдийн дунд хатгааны өвчлөл 40 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
0
0
0
0
0
1