Өнөөдөр болох үйл явдлууд


8 жил
  1. Өндөр гэгээний их дүйчэн өдөр, түмэн олонд зориулсан шинэ жилийн засал, Тэргүүн их хамба лам Д.Чойжамцын номын айлдвар, Хансүр гавж Ё.Амгалангийн Цагаан Дарь- Эх бурханы насны авшиг хайрлах номын үйл ажиллагаа 10.00 цагт Буянт- Ухаа спорт цогцолборт болно.
  2. 09.00 цагт Интермед эмнэлгийн хурлын танхимд Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно.
  3. “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформын нээлтийн ажиллагааг Холидэй Инн зочид буудалд 10.00 цагаас зохион байгуулна.
  4. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дэргэдэх "Ээжүүдийн холбоо", "Монголын худалдаачдын холбоо" хамтран "Бидэнд баярлах шалтгаан алга-2" цуглааны талаар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
  5. Турк улсын Истанбул хотноо зохиогдсон 16 дахь удаагийн олон улсын тогооч нарын их наадамд амжилттай оролцсон тогооч нар 09.00 цагаас Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү