Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” болно. Энэ хүрээнд гуравдугаар сарын 01-08-ны өдрүүдэд нийслэлд 11, орон нутагт 25 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Мөн нээлттэй өдрүүдэд Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргах, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, иргэн, төр, хувийн хэвшил, соёлын байгууллагын санал, санаачлагыг дэмжин ажиллахыг БСШУС-ын сайд улс, орон нутгийн музейн захирал, эрхлэгч нарт үүрэг болгожээ.



Эх сурвалж: Ikon.mn
0
1
0
0
0
0