Жийж продакшн (Jiij Production) , Фантастик продакшн (Fantastic Production) , Ред пойнт медиа (Red Point Media) нарын гурван жилийн өмнө буюу 2015 онд 1970-аад оны барилгын цэргийн ангид болсон жинхэнэ бослогын үнэн түүхийг харуулсан “Маш нууц” хэмээх уран бүтээлийг дэлгэцнээ амьдруулсан байдаг. Тэгвэл 1948 оны долоодугаар сарын 8-нд болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн "МАШ НУУЦ-2" буюу "БАЙТАГ БОГД" уран сайхны кино гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.
JIIJ production болон FANTASTIC Production-ы хамтын бүтээл тус киноны нээлтийн үйл ажиллагаа The Corporate Convention Center-т 18:00 цагт болно.
- Ерөнхий найруулагч О.Бат-Өлзий /МУГЖ/, Б.Тамир /СТА/
- Продюсер С.Сарантуяа /МУАЖ/
- Зохиолч О.Бат-Өлзий /МУГЖ/
- Ерөнхий зураглаач Г.Гүенбаатар
- Ерөнхий зураач Н.Батжаргал /СТА/
- Гэрлийн мастер Э.Батнямбуу
- Хөгжмийн зохиолч Б.Одбаяр /СТА/
- Дууны найруулагч О. Цэгмид
- Тулааны найруулагч М.Наранбаатар
- Графикч Каталист Кино Пиротехникч Х.Цолмон
- Нүүр хувиргагч Д.Чогжуумүнсэл Ц.Лхагвацэцэг
- Зургийн дарга Д.Төмөрбаатар Э.Эрдэнэ-Очир
- Туслах найруулагч Г.Лхагвацэрэн нар хамтран ажилласан байна.