Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны энэ өдөр Богд хааны ордон музейд “Цагаан дарь эх” сэдэвчилсэн үзэсгэлэн нээж, “Нэг өдрийн Цагаан дарь эх” бурханыг бүтээлээ.
Богд хааны ордон музейд 6 дахь жилдээ зохиогдож буй энэ үйл нь VIII Богд Жавзандамба хутагтын үед сар бүрийн шинийн 8-нд анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын тигээр нар мандахаас жаргах хүртэлх хугацаанд үйлддэг уламжлалтай байсан бөгөөд 1924 оноос хойш тасалдсан байна. Иймд Богд хааны ордон музейгээс уг зан үйлийг 2013 оноос дахин сэргээн үйлдэх болжээ.
Үзэсгэлэнд Богд хааны ордон музейн сан хөмрөгөөсөө урьд өмнө олны хүртээл болгож байгаагүй 52 ширхэг Цагаан дарь эхийн үзмэрийг ирэх сарын 12-ны өдрийг хүртэл олон нийтэд сонирхуулах юм.
0
0
0
0
0
0