Нийслэлийн цасны баяр энэ сарын 24-ний бямба гарагт Хандгайтын Янзага зусланд болно. Цасны баярт нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, НӨҮГ-ын нийт албан хаагчид болон иргэд оролцох юм.
Тэгвэл нийслэлийн Тээврийн газраас “Бага баян-Санзай-Тэнгис кино театр” чиглэлд нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, их багтаамжийн таван автобус 35 минутын зайтай иргэдэд үйлчлэхээр болжээ. Иргэдэд нэмэлтээр үйлчлэх том оврын автобус Тэнгис кино театрын автобусны зогсоолоос өглөөний 08:00-22:30 хүртэл үйлчлэх аж.