Гурван настайгаасаа эхлэн урлагт зүтгэсэн бяцхан охин бол Дрэ Бэриморэ. Хар багаасаа кинонд тоглож олны танил болсон Дрэ Бэриморэ одоо ч алдартай жүжигчин хэвээр.
1982 оны бүтээл Et хэмээх харь гарагийн амьтантай хүүхдийн кинонд тоглосон нь одоо ч мартагдаагүй киноны нэг юм. Тэр мөн Чарлигийн сахиусан тэнгэрүүд кинонд тоглосон юм.
Харин Дрэ Бэриморэ нь өнөөдөр 43 нас хүрч байгаа юм. Тэрээр гурван удаа гэрлэж байсан бөгөөд хоёр хүүхэдтэй юм. Түүний сүүлийн гэрлэлт нь 2016 онд дуусгавар болсон юм.