“Сарын шилдэг тамирчин”-д нэр дэвшигчид тодорлоо

“Сарын шилдэг тамирчин”-д нэр дэвшигчид тодорлоо


7 жил

   Шинэ оны эхний сард чөлөөт бөх, цана, самбо, жюү жицү, усанд сэлэлт зэрэг олон төрлийн спортууд улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж, дотоодын талбар өрсөлдөөн дүүрэн байсан.

Тэгвэл нэгдүгээр сард амжилтаараа онцгойрсон Монгол улсын усанд сэлэлтийн 5 рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн, чөлөөт бөхийн бага дэлхийн аварга хэмээн нэрлэгддэг Алтан Гранпри тэмцээнд 3 дахь жилдээ түрүүлсэн П.Орхон, тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Э.Гантуяа, Сөүлийн нээлттэй тэмцээнд II байрт шалгарч, улмаар Өвлийн Олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг нар дэвшлээ.

"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах юм. Санал хураалт 2-р сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд сарын шилдэг тамирчны нэр 2-р сарын 26-нд зарлагдана.

САНАЛ ӨГӨХ:
https://mnoc3.typeform.com/to/iRaj1N

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү