"Монгол ТВ"-ийг ухрааж, нөхөж үзэх боломжгүй болсон нь IPTV-үүдийн бодлого


7 жил

   Өнөөдөр "Юнивишн" болон "Скаймедиа" компаниуд мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлдээ "Монгол ТВ"-ийн албан ёсны хүсэлт, шаардлагын дагуу өнөөдөр буюу 2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус телевизийг IPTV үйлчилгээ үзүүлэгч бүх оператор буюу "Юнивишн", "Скаймедиа" компанийн сувгуудаар ухрааж, зогсоох, нөхөж үзэх боломжгүй болсныг мэдэгдсэн байна. 

Гэтэл үүний дараахан Монгол ТВ "IPTV үйлчилгээ болон түүний нэмэлт үйлчилгээ болох ухраах, зогсоох, нөхөж үзэх үйлчилгээ нь Монгол телевизийн үзүүлдэг үйлчилгээ биш бөгөөд энэхүү үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хамааралгүй болно. Үзэгч таны уг үйлчилгээнд зориулан төлдөг төлбөрөөс Монгол телевиз нэг ч төгрөг хүртэдгүй болно. Иймд хэрэглэгч танд уг үйлчилгээтэй холбоотой санал гомдол байвал өөрийн гэрээт IPTV оператортойгоо (Юнивишн, Скаймедиа) холбогдож санал гомдлоо илэрхийлнэ үү" хэмээн мэдэгдсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zaya [94.180.145.xxx] 7 жил
Uilchilgeenii huraamjaasaa % avah gesen l bodlogo bna sh dee skymedia univishn hussen %iig ni uguud heveer urgeljluuleech dee dund ni irged hohirch blohgui biz dee