Энэ охиныг Екатрина Пешкова гэдэг 14 настай байхадаа 91 кг байсан бөгөөд тэдний ангийнхан түүнийг <<Тарган үнээ>> гэж хочилдог байв. Энэ байдлаасаа ичсэн охин фитнессээр хичээллэхийг оролдсон боловч төлбөрийг нь хийх мөнгө түүнд байсангүй.
Гэсэн ч тэр бууц өгөлгүй танидаг загвар өмсөгчийн дугуйлан ажиллуулдаг эгчээсээ гуйж тэнд нь бүртгүүлж хичээллэх болжээ. Харин одоо Екатрина Пешкова 17 настай 176 см өндөртэй , 60 кг жинтэй болсон бөгөөд Япончууд түүнд загвар өмсөгчөөр ажиллах 5 жилийн гэрээ мөн өндөр цалин амалсан байна.
Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй