Яг одоо Баруун 4 зам орчмын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байна


7 жил

     Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 11 цэгээс ирүүлсэн мэдээгээр баруун 4 зам хавьцаа агаарын бохирдол маш их буюу 2047 нэгж хэмжээнд хүрчээ. Өчигдрийн мөн үетэй харьцуулахад маш их ялгаатай буюу өчигдөр ойрын өдрүүдэд байсан хамгийн цэвэр агаартай өдөр байсан юм. Харин бусад газруудын хувьд агаарын бохирдол дунд зэргийн үзүүлэлттэй байна.