Нярай хүүхдээ хаясанд эхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна


8 жил

  Төрөөд нэг хоносон нярай хүүхдээ хогийн саванд хаясан 22 настай А-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 11-р хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ойролцоох хогийн саванд нярай хүүхэд уйлахыг сонссон иргэд цагдаагийн газарт дуудлага өгсөн байна. Хэргийн газрын үзлэгээр хийхэд 3200 кг 52 см өндөртэй, нэг хоногтой нярайг олсон бөгөөд ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгч эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Мөн хэргийг үйлдсэн эхийг эрэн сурвалжлан олж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Төрөөд удаагүй нярайг хаях хэрэг сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа бөгөөд 2013 онд 10 бүртгэгдэж байсан бол 2014 онд 17 болсон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү