Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 12, 9, 65, 107 дугаар сургуулиуд, Баянзүрх дүүргийн 44, “Амгалан цогцолбор” сургуулийн 484 гаруй сурагчдыг хичээл тарах үед нь гэрт нь хамгийн ойр цэгт нийтийн тээврийн 13 чиглэлийн автобусаар хүргэж үйлчлэх ажлыг энэ сарын 05-15-ны өдрийг хүртэл хугацаанд зохион явуулж байна.
Дээрх чиглэлүүдийн хүүхэд тээвэрлэх автобус 19:30-20:00 цагийн хооронд автобусны зогсоол болон ойролцоо зайнд 10-15 минутын хугацаатайгаар зогсож, сурагчдыг хүлээж байгаа аж.