Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.
2018 оны 02 дугаар сарын 11-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 14 хэм, 20 цагт 18 хэм хүйтэн байна.
2018 оны 02 дугаар сарын 11-ний 20 цагаас 02-р дугаар сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, Их нууруудын хотгор, Идэр голын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Завхан голын эх,Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Дархадын хотгороор 15-20 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй . Цас орохгүй. Салхи баруун секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө бүх нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
2018 оны 02 дугаар сарын 13-наас 02 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-нд говь тал хээрийн нутгаар, 16-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.