Өвлийн олимпийн алтан медаль 586 грамм жинтэй хэмээн тамирчдын байрласан хотхоны сонинд мэдээлжээ. Уг медаль нь 580 грамм цэвэр мөнгөн дээр зургаан грамм алт нэмжээ. Мөнгөн медаль нь 580 грамм мөнгөөр урласан бол хүрэл медаль нь 493 грамм жинтэй. Медалийн туузыг Солонгос ардын уламжлалт бөс даавуугаар хийсэн онцлогтой юм байна.
Дашрамд дуулгахад, Энэ удаагийн өвлийн олимпод 92 орны 2900 гаруй тамирчид спортын 15 төрөлд 102 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Энэ нь “Турин-2006” олимпоос 18 багц, “Ванкувер-2010” олимпоос 16 багц, “Сочи-2014” олимпоос дөрвөн багц медалиар илүү байгаа аж.