Монгол Улсын Засгийн газар 2018 оны эхээр Гэрэгэ бондыг олон улсын зах зээлд гаргаж 402 сая ам долларын хөрөнгийг босгосон. Тэгвэл Засгийн газраас “Панда” буюу юанийн бонд гаргах гэж байгаа тухай мэдээлэл олон нийтэд тараад байна.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газраас “панда” бонд гаргах гэж байгаа мэдээллийг үгүйсгэж залруулахыг шаардлаа. Сангийн сайдтай холбогдож энэ талаар тодруулахад,
“Огт үндэслэлгүй мэдээллийг тарааж байгаа тул Блүүмберг телевизийг албан ёсоор залруулахыг шаардаж байна. Гадаад, дотоодын элчин сайдын яамдаас хүртэл энэ тухай асуугаад байх юм” гэлээ.