УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 22 удаа хуралдаж, хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 10-аад ажлын хэсэг байгуулж ажилласан байна. Ийнхүү ээлжит чуулганы хугацаанд нийт 39 хууль, 9 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 1 гэрээ, хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн хэмээн тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэллээ.
Байнгын хороо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаа болон банкны зээлийн хүү бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх тогтоолын төслүүдийг боловсруулжээ.