Нийслэлийн зарим сургуулийн сурагчдыг хичээл тарах үед 13 чиглэлд автобусаар үйлчилж байна


7 жил

   Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран олон дүүрэг дажин алслагдсан зайнаас сургуульдаа явдаг Сонгинохайрхан Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх ерөнхий боловсролын нийт 7 сургуулийн 484 гаруй сурагчдыг хичээл тарах үед нь гэрт нь хамгийн ойр цэгт нийтийн тээврийн 13 чиглэлийн автобусаар хүргэж үйлчлэх ажлыг энэ сарын 05-15-ны өдрийг хүртэл хугацаанд зохион явуулж байна.

Тухайлбал: Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 12, 9, 65, 107 дугаар сургуулиуд, Баянзүрх дүүргийн 44, “Амгалан цогцолбор” сургуулиудаас нийтийн тээврийн 13 чиглэлийн автобус сурагчдыг үнэ төлбөргүй хүргэж үйлчлэх юм.

Дээрх чиглэлүүдийн хүүхэд тээвэрлэх автобус нь тухайн өдрийн 19:30-20:00 цагийн хооронд автобусны зогсоол болон ойролцоо зайнд 10-15 минутын хугацаатайгаар зогсож, сурагчдыг хүлээх нөхцлийг бүрдүүлэх юм. Иймд уг хүүхдийн автобусыг сонгон үйлчлүүлснээр эцэг эх, асран хамгаалагч та өөрийн цаг зав, шатах тослох материалаа хэмнэхээс гадна хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
monhkbayr [66.181.160.xxx] 7 жил
niitiin teever oroi yg xeden tsagt buux estoi ym be minii bodol shuu ulsaas mongo abdag baij yg tsagtai buuxgui ym naan buugaad alga bolchin oroi 9 xoish bol za da barag abtobus ybax ni xudlaa tegeed nogoo mikro unee nemeed yg tsagt ni buulgadag arga xemjee abch ogch boldogui ym uu shalgalt en ter gej baidagui ym uu