Агаарын бохирдолд зарцуулсан хөрөнгөд аудит оруулах ёстой гэжээ


7 жил

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулж буй төсвийн хөрөнгөд үр дүнгийн үнэлгээ хийх саналыг НИТХ дахь АН-ын бүлэг гаргалаа. Тодруулбал, нийслэл жил бүр агаарын бохирдлыг бууруулахад 3.8 тэрбумыг төсөвт суулгадаг байна.

Энэ мөнгийг ямар ажилд зарцуулав гэдэгт хяналт байх ёстой, ил тод байгаагүйн улмаас зарим нэг төсөлд бизнесийн нөлөө, шахаа бий болсон байх үндэслэлтэй. Иймд утаа, орчны бохирдлыг бууруулах ажлын хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг хоёрдугаар сард багтаан хийх шаардлагатай гэж АН-ын бүлэг үзлээ. 

Эх сурвалж: Eagle.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү