Өчигдөр орой фэйсбүүк цахим хуудсаар Казахстан улсын эмэгтэй бөх хэмээн ихэд шуугисан. Тэгвэл та бүхэндээ Казахстан улсын Жюү жицүгийн тамирчин Молдер Мэкэнбаевыг танилцуулъя. Тэрээр өдгөө 20 настай бөгөөд тамирчин, жүжигчин нэгэн. Барууны жүжигчид байнгын бэлтгэл сургуулилттай байх үүднээс жюү жицүгээр хичээллэдэг. Тэгвэл Молдер Мэкэнбаев ч бас спортоор хичээллэж дэлхийд эрэмблэгддэг байна.
Молдер Мэкэнбаев нь жюү жицүгийн хөх бүстэй хамгийн сүүлд шинэчлэгдсэн жагсаалтаар дэлхийд 26, азид 14, казахстандаа нэгдүгээрт эрэмблэгддэг тамирчин юм. Тэрээр сүүлд нэгдүгээр сард Абу Дабид болсон Гран при тэмцээнд оролцон хүрэл медаль хүртсэн байна.
Тэр мөн instagramm хуудсыг маш идэвхитэйгээр хөтөлдөг бөгөөд түүний барилдаж байгаа бичлэгүүд, өдөр тутмын зураг зэрэг бүхий л зүйлсийг тэндээс харж болно.