Төрийн албан хаагчдын цалинг 2018 оны 4-р улирлаас нэмнэ


7 жил

ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 3 дахь шатны хэлэлцээрийн үр дүнгийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэнэбилэг, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб нар өнөөдөр танилцууллаа.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг 2018 онд 5 орчим хувиар, 2019 онд 6.3 орчим хувиар өсөх төлөв ажиглагдсан байна. Эдийн засаг, төсвийн үзүүлэлтүүд сайжирсан тул ОУВС-тай тохирсон зарим арга хэмжээг эргэн харах, дахин ярилцах шаардлагатай гэж үзэн яриа хэлэлцээр хийж, дараах асуудлаар тохиролцоонд хүрчээ.

Үүнд:

  • ХХОАТ-ын нэмэгдлийг хуучин хэвэнд оруулж 10 хувь болгох
  • Шатахууны онцгой албан татварыг тэглэх: АИ-80, АИ-92 түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх
  • Тэтгэвэрт гарах насыг сонголттой болгох: Тэтгэврийн насыг хуучнаар буюу эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр ажилладаг 45-55 настай даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлэх, Үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй даатгуулагчийн тэтгэвэрт гарах насыг жилд 6 сараар нэмж байсныг 3 сар болгох
  • Тэтгэвэр тогтоолгох дараалсан 5 жилийг 7 болгох
  • Төрийн албан хаагчдын цалинг 2018 оны дөрөвдүгээр улирлаас нэмэх

Хэлэлцээрийн үр дүнд тохиролцоонд хүрсэн дээрх асуудлуудыг шуурхай хэрэгжүүлэх үүднээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб нар танилцууллаа .

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү