Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Их хурал болж байна


7 жил

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 17 дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд эхэллээ.

Их хуралд телевиз, сонин, сайт, сэтгүүл, радиогийн 305 сэтгүүлч  оролцож байгаа бөгөөд хурлаар МСНЭ-ийн дүрмийг шинэчилж, ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнийг шинээр сонгох юм.

МСНЭ-ийн ерөнхийлөгчид niislel.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Б.Түвшинтөгс, МҮОНРТВ-ийн захирал асан, сэтгүүлч М.Наранбаатар, "Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Х.Мандахбаяр, “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Э.Дол­­гион нар нэр дэвшээд байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү