Д.Хаянхярваа: Сошиалыг зохицуулах хууль оруулж ирэх хэрэгтэй байна

Д.Хаянхярваа: Сошиалыг зохицуулах хууль оруулж ирэх хэрэгтэй байна


7 жил

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэж байна. Хаврын чуулганаар 44 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дэмжиж байна. Сошиалаар хэн нэгнийг гүтгэх доромжлох явдал хэрээс хэтэрлээ. Нийгмийг дотор нь маш их хагалж, талцуулж байна. Тиймээс Засгийн газар энэ чиглэлээр хуулийн төсөл оруулж ирэх хэрэгтэй байна. Дараагийн асуудал, төрийн одонг цэгцлэх хэрэгтэй. Орон нутагт шуудай шуудайгаар нь “Алтан гадас” тарааж байна гэх мэдээлэл байгаа. Хурал хийж байгаад “Алтан гадас” өгдөг. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хуульдаа өөрчлөлт оруулж цэгцлэх хэрэгтэй байна” гэлээ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү