Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж байна


7 жил

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт  томилолтоор ажиллаж байна.

Тэрээр орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулна. Мөн тэдний санал хүсэлтийг сонсож тулгамдаад байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм.

Ерөнхий сайд томилолтынхоо үеэр Улсын аварга малчны болзол хангасан нэр бүхий иргэдэд цол, өргөмжлөлийг нь гардуулж, хэд хэдэн сумын эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн өгнө гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү