- 11.00 цагт Сангийн Яамны Түшээ танхимд “ОУВС хэлэлцээрийн үр дүн”-гийн талаар мэдээлэл хийнэ.
- “Хараагүй болон харааны бэрхшээлтэй сурагчдын 1-3 дугаар ангийн сурах бичиг, үлгэрийн номыг брайль-кирилл хослуулан хэвлэх” төслийн албан ёсны нээлтийн ажиллагаа Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбооны байранд 11.00 цагт болно.
- Зууны мэдээ үндэсний мэдээллийн төвд цагаан сар дөхсөн үед "Сүүний салбарын шинэчлэл-Тогтвортой бэлтгэн нийлүүлэлт" чуулга уулзалтыг зохион байгуулахтай холбогдуулан сүү нийлүүлэгчид хэвлэлийн бага хурал хийнэ.
- 15.00 цагаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр өвдөгний үений АНХНЫ хагалгаа (Артроскопия)-гаа хийхээр товлоод байна. Уг хагалгааг ГССҮТ-тэй хамтын ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн захирал, гэмтэл согог заслын их эмч Т.Мөнхсайхан (Жич: Монголд анх удаа энэхүү хагалгааг хийж байсан)-ы удирдлаган дор хамтран хийх юм.
- "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал 10.00 цагт УУХҮЯ-ны Хурлын танхимд болно.
