Парисын их дуулгад манай 23 жүдоч барилдана

Парисын их дуулгад манай 23 жүдоч барилдана


7 жил

    Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй 2018 оны анхны их дуулгад 76 орны нийт 486 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ.Харин манайхаас 23 хүний бүрэлдэхүүнтэй баг Парисыг зорих гэж байна.

 Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болдбаатар (ДАШТ-ий алт, хүрэл медальт), Б.Амартүвшин (ДАШТ-ий мөнгөн медальт), 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, 90 кг-д Н.Алтанбага, Э.Мөнхжаргал, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар хүч үзнэ. 

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг (ДАШТ-ий алт, мөнгөн медальт), ОУХМ Б.Хорлоо, 52 кг-д Ч.Аззаяа, Б.Хорлоодой, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа (Олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт), ОУХМ Л.Энхрийлэн, 63 кг-д гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг (ДАШТ-ий хүрэл медальт), ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д Э.Гандиймаа нар зодоглох юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү