Төрийн албаны шалгалт өгсөн иргэдийн 20 хувь нь тэнцжээ


8 жил

Төрийн албаны зөвлөл  Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зэрэг байгууллагуудын зарим удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зохион байгуулжээ.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдсан бөгөөд хүнээс хамааралгүй, компьютерээр сонгосон тестээр хууль эрх зүйн мэдлэгийн шалгалт өгч, энэхүү шалгалтад тэнцсэн нь ярилцлагын шалгалтад орсон байна. Улмаар шалгалтад хамрагдсан нийт иргэдийн 20 хувь нь тэнцэж, бүх шатны шалгалтаар шалгарсан хүмүүс тухайн удирдах албан тушаалд томилогдохоор нэр дэвшжээ.

Улмаар шалгалтад хамрагдсан нийт иргэдийн 20 хувь нь тэнцэж, бүх шатны шалгалтаар шалгарсан хүмүүс тухайн удирдах албан тушаалд томилогдохоор нэр дэвшжээ.


Сонгон шалгаруулалтад орж, шалгалт өгсөн байдлаас харахад төрийн албанд ажиллах сонирхолтой иргэд хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, төрийн алба болон тухайн байгууллагын үндсэн чиг үүрэг, үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага зэргийг сайтар судалж, өөрийгөө шалгалтад тусгайлан бэлтгэх шаардлагатай байгааг онцоллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү