Ерөнхий сайд төрөлх сургуульдаа зочлов


8 жил

    Өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон бусад албаны хүмүүс 2 дугаар сургуульд байрлах жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхий сайд 33 жилийн өмнө жанжны нэрэмжит 2 сургуулийг төгссөн аж. Тэрээр Д.Сүхбаатарын нэрэмжит танхим, өөрийн сурч байсан ангиар орж, 12 дугаар ангийн сурагчидтай уулзаж ярилцав. Эх орондоо хайртай, зөв хүн болж, мэргэжлээ зөв сонгон улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд хүүхдүүдэд захин, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Энэ үеэр БСШСЯ-ны хөрөнгө оруулалтаар шинэчлэн тохижуулсан урлаг танхимын нээлт болсон юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
[202.9.40.xxx] 8 жил
хөдөөнийх биш юм уу