Жил жилийн цагаар сараар зам тээврийн осол гэмтэл нэмэгддэг. Тухайлбал өнгөрсөн жил битүүн, шинийн 1,2,3-ны өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн шинжтэй 910 гомдол мэдээлэл бүртгэгдэж 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.Тиймээс Замын Цагдаагийн газраас сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан дараах мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Мөн баярын өдрүүдийг угтаж иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг "Авто радио" 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгөхөөс гадна traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба facebook хаягаар тогтмол өгч ажиллахаар болжээ.