Сар шинийн баяр ойртож буйтай холбоотойгоор замын хөдөлгөөнд зарим өөрчлөлтийг оруулахаар болжээ.
Тухайлбал өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийж, хөл хөдөлгөөн ихтэй байдаг “Нарантуул-2”, “Хүчит шонхор” захаас Судалт төв хүртэлх замыг 08:00-17:00 цагийн нэг урсгалтай болгож байгаа аж.
Дээрх шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 3,10-нд тэгш тоогоор, 4,10-нд сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.
Мөн зургаан дүүргийн хэмжээнд 1-2 худалдааны өргөтгөсөн төвүүдийг үйл ажиллагаанд оруулж сар шинийн баяр хүртэлх амралтын өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү 10 их багтаамжийн автобус 10:00,12:30,15:00 цагт үйлчлэхээр болжээ.