Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сурталчилах өдөрлөгийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өчигдөр зохион байгууллаа. Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, "Байгууллагын аюулгүй байдал, анхаарах асуудал" сэдвээр 150 эмч,сувилагч ажилчдад яриа таниулга хийж, иргэдийн үйлчлүүлэх танхимд 500 гаруй иргэдэд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлж санамж, сэрэмжүүлэг тараалаа.
Үйл ажиллагаанд Нийслэлийн цагдаагийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн,цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан,Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах, мэргэжилтэн,цагдаагийн хошууч Б.Саруултуяа, цагдаагийн дэслэгч Б.Төгсбаяр, Сүхбаатар дүүргийн 1, 2, 5 дугаар хорооны хэсгийн байцаагч, хороон цагдаа нар ажиллажээ.