“Мотив” хамтлагийн Жижгээ хар тамхины хэргээр цагдан хорьжээ

“Мотив” хамтлагийн Жижгээ хар тамхины хэргээр цагдан хорьжээ


7 жил

   ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт тусгай ажиллагаа явуулж хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буйн дотор “Мотив” гэх хамтлагийн дуучин Жижгээ буюу Ц.Эрдэнэбаяр байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр “мөс” хэмээх бодис хэрэглэсэн нь шээснээс нь авсан шинжилгээгээр батлагдсан бөгөөд нэгжлэг хийхэд ч уг бодис гарсан гэнэ.

Түүнийг цагдан хорьж шалгаж эхэлсэн гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Хүүхэд, залуусын дунд нэр хүндтэй болсон хамтлагийн дуучид мансууруулах бодис хэрэглэж, борлуулж байгаад баригдсан, шүүхээр шийтгүүлсэн тохиолдол нэг бус. Ди жэй Өөжий буюу О.Ганболд, “Дижитал”-ын Баавар хэмээх Ш.Батбаяр, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Гайс”-ын Х.Бат-Ундрал, “Лемонс”-ын гитарчин П.Анар, “Айс топ”-ынхон, “Colors” хамтлагийнхан гээд нэрд гарч яваа олон хүн хар тамхины хэрэгт холбогдсон билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [202.179.26.xxx] 7 жил
hiih ajilgvi ymnuud olnii tanil ch geh shig hooloi muutai ymnuud l bdag sh dee