Сар шинийн баяртай холбогдуулан амралтын өдрүүдэд “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ.
Тодруулбал хоёрдугаар сарын 03, 04, 10, 11-ний амралтын өдрүүдээр “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
Ингэхдээ зохицуулалт мөрдөх цагийг 08:00-17:00 цагийн хооронд байхаар тогтоосон гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.