Мнголын Жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират Улсын холбоотой хамтран зохион байгуулж буй "Азийн нээлттэй тэмцээн" буюу "Asian continental pro" хоёр дахь өдрөө Спортын төв ордонд амжилттай үргэлжилж байна. Эхний өдөр насанд хүрэгчид болон мастерс ангилалын тэмцээн болж өндөрлөсөн бол өнөөдөр өсвөр насны шилдгүүд тодрох юм.
Өсвөр насны ангилалд нийт 332 тамирчин 47 бүс жингийн ангилалд өрсөлдөж аваргууд тодорно.