Энд онд манай улсад болох олон улсын тэмцээний салхийг Жюү жицүгийн холбоо хагалж байна. Тодруулбал, энэ өдрүүдэд Монголын Жюү жицүгийн холбоо Арабын нэгдсэн Эмират улстай хамтран анхдугаар “Ази тивийн нээлттэй тэмцээн”-ийг Спортын төв ордноо зохион байгуулж байгаа юм. Энэхүү тэмцээнд “Гаруда” клубын тамирчин жюү жицүгийн бор бүст тамирчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодоглолоо. Тэрээр БНСУ-ын “Жюү жицү лаб” клубын хар бүстэй тамирчин Ённам Нохтой барилдсан. Барилдаан тун өрсөлдөөнтэй бол, цаг дуусах мөчид БНСУ-ын “Жюү жицү лаб” клубын хар бүстэй тамирчин Ённам Нох өрсөлдөгчөө яллаа. Ийнхүү Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жюү жицүгийн Азийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
“ASIA CONTINENTAL PRO” буюу “Ази тивийн нээлттэй тэмцээн”-д бусад тивийн тамирчид нээлттэй оролцох боломжтой гэдгээрээ онцлог. Мөн дэлхийн чансааны өндөр оноо олгох юм. Тиймдээ ч энэ удаагийн “Азийн нээлттэй тэмцээн”-д 11 орны 540 гаруй тамирчид өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн.
Тэмцээн өсвөр үе , насанд хүрэгчид, ахмад насны ангилалд бүс болон жингийн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Харин тэмцээний төгсгөлд үнэмлэхүй жингийн мөнгөн шагналтай барилдаан болно. Уг барилпаанд хөх бүснээс дээш бүх бүс, жингийн аваргууд оролцох боломжтой.