“ХУУЛИА МӨРДЬЕ-21” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


7 жил
    Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг хүнсний дэлгүүр, баар, ресторан олон байгаа нь насанд хүрээгүй хүүхэд зөрчил, гэмт хэрэгт өртөж хохирох эрсдэлийг бий болгож байна.

Иймээс Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс Нийслэлийн зарим сургуулийн удирдлага, эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж хүүхдийн аюулгүй байдлыг хангах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх талаар харилцан санал солилцож хамтран ажиллаа. 


Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдэд тавих анхаарал, хяналтыг сайжруулж, МХЕГ, ЦЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж байгаа “Хуулиа мөрдье-21” аяныг дэмжиж ажиллахыг хүсье хэмээн Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү