Монголын Жюү жицүгийн холбоо Арабын Нэгдсэн Эмират улсын Жюү жицүгийн холбоо хамиран Азийн нээлттэй тэмцээн буюу ASIA CONTINENTAL PRO тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Нийт 11 орны 540 гаруй тамирчин өсвөр, насан хүрэгчид болон мастерс ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.
Өнөөдөр 17-18 цагт тамирчдийн жингийн үзлэгтэй бөгөөд тамирчид дасгалжуулагч болон эцэг эхчүүд дараах линкээр орж тэмцээний оноолт , цаг гэх мэт бүхий л мэдээллийг бүрэн авах боломжтой.
Харин тэмцээний төгсгөлд үнэмлэхүй жингийн мөнгөн шагналтай барилдаан болох бөгөөд хөх бүснээс дээш бүх бүс жингийн аваргууд оролцох боломжтой. Зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар тамирчид, үзэгчдийг сэргээсэн үзүүлбэр тоглолт, хөтөлбөрүүд байх болно хэмээсэн юм.