Сангийн сайд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзаж байна


7 жил

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар одоо ОУВС-гийн ажлын хэсэгтэй уулзаж байгаа юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Татвар нэмэгдсэн тухай асуудал ард иргэдийн бухимдуулж байна. Сангийн сайд бид нар энэ асуудлаар ярилцаж байгаа. Сангийн  сайд энэ асуудлаар ОУВС-тай эргэж ярилцъя гэж байгаа. ОУВС-гийнхан энэ сарын 25-нд ирэх ёстой. Тэр үед нь татварыг нэмэхгүй байх ямар арга байгаа талаар ярилцаж, ямар нөхцөл, боломж байгааг судалж үзнэ гэсэн байр суурьтай байгаа" хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм.

Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэдхэн хоногийн өмнө "Бид ОУВС-тай зарим асуудлыг эргэж ярихаар төлөвлөж байна. “Улирлын чанартай буюу зуны хэдхэн сар хүнд нөхцөлд ажиллаад гайгүй өндөр цалин авахаар их хэмжээний татвар авахаар байна” гэсэн бухимдал барилга, уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсээс их гарч байгаа. Тиймээс энэ салбарыг тусгайлан авч үзээч гэсэн саналыг ОУВС-д тавьж байна. Мөн шатахууны онцгой албан татварыг эргэж харах саналаа хүргүүлсэн" гэсэн. Улмаар Засгийн газар өчигдрийн хуралдаанаар АИ80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн.

Харин одоо хүн амын орлогын албан татварыг бууруулах эсэх нь ОУВС-тай хийх хэлэлцээрээс хамаарах юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү